17 2024-08

364

0

Ухаалаг програмчлал буюу Smart Computing

Tech by admin

Ухаалаг програмчлал гэдэг нь бодит нөхцөл байдлын талаар тодорхой ойлголтууд өгөх, бодит эрсдэл болон учирч болох хохирлыг задлан шинжилсний дүнд бизнесийн шинэ чиглэл болон тогтвортой арга замуудыг санал болгох шинэ үеийн технологиудын цогц юм. Мэдээж зөгнөлт кинон дээр гардаг хүнээс ч илүү ухаалаг компьютерүүдээс хамаагүй доогуур ч ойрын ирээдүйд асар хурдацтай хөгжихөөр байгаа юм. Энэ нь цоо шинэ ойлголт биш юм. Өмнөх үеийн компьютерүүдийн хөгжлийн процес дээр тулгуурласан технологи юм. Ухаалаг програмчлалын тулгуур зүйлсийг таван А гэж нэрлэдэг.

Ухаалаг програмчлалын таван А

Хамгийн гол давуу тал нь сервер бүтэц, нетворк бүтэц, хэрэглэгч талын төхөөрөмж гээд бүх хэсгүүд нэгдэн шинэ санаа гаргадаг. Таван А гэдэг маань ухаалаг таван түлхүүр функцын нэгдэл юм. Ухаалаг програмчлалад дижитал бизнесийн архитектурийг ашиглаж энэ таван А-гийн үйлдлүүдийг дэмждэг.

Awareness буюу Мэдээлэл мэдлэгтэй байх . Өргөн дэлгэр тархсан шинэ технологиудыг жишээлбэл байрлал заагч radio frequency identification (RFID), sensors, video cameras, global positioning system (GPS), ухаалаг чип, карт, мэдрэгч зэрэг хүний болон газарзүйн байрлал, нөхцөл, нэр ус олдог техникүүдийг хэрэглэснээрээ бизнест гарч болох эрсдэл, боломж, аюул занал, шинэ гарцуудыг мэдэх боломжтой болох юм. 3G интернэт ашиглан энэ мэдээллээ төв сервертээ дамжуулж ингэснээр дүн шинжилгээ хийх боломжтой болдог.

Analysis буюу дүн шинжилгээ хийх. Дата олборлох, урьдчилсан дүн шинжилгээ хийх, бүтэц загварыг нь таних, хиймэл оюун ухааны алгоритм, видео шинжлэх зэрэг програм ашиглан бизнес эрхлэгчид болон төрийн байгууллагууд загвар гаргах эсвэл гажиг алдаа ослоо засах хэрэгтэй эсэхийг харуулдаг. Үүнийг ашиглан өнгөрсөн зүйлийг бүртгэх мөн ирээдүйд юу болохыг таамагладаг болсон. Энэ нь мэдээлэл дамжуулах хэсгээс ирсэн бодит датагийн эсрэг байршдаг. Асар том хэмжээний датаг шинжлэх, байршуулах үед илүү уян хатан, илүү зайтай байхыг шаарддаг. Үүнд үүлэн тооцооллыг ашиглана. Энэ бүх мэдээллээс хэрэгтэй мэдээллээ ялган авч бизнесийн ашиг сонирхолтой хэсгийг нь өөр сонголт хийх хэсэг рүү хүргүүлдэг.

Alternatives буюу өөр сонголт хийх. Зүй тогтлыг тогтоогч болон ажлын урсгалыг ашиглан аль чиглэлийг дагах хэрэгтэйг мөн автоматаар хийх үү эсвэл хүний оролцоотойгоор шийдвэрүүдээ гаргах хэрэгтэй юу гэдгийг тогтоодог. Энэ нь тогтмол байдаггүй дүн шинжилгээ болон бодит датанаас хамаарч өөрчлөгдөж байдаг. Хэрэв аль чиглэлийг сонгохоо нэгэнт шийдсэн бол авч хэрэгжүүлэх үйлдлүүд нь эхэлдэг.

Actions буюу авч хэрэгжүүлэх үйлдлүүд. Энэ үйлдлүүд нь шинээр захиалга нэмэх, өөр өөр үнэ тогтоох, хэрэглэгчдэд шинэ үнэ санал болгох, хэрэглэгчийг сервертэй холбох гээд л энгийн үйлдлүүд ч байж болдог. Эсвэл мянга мянган өрхийн тог болон халууны хэмжээг тохируулах гэх мэт хүндрэлтэй ч байж болно. Гэхдээ энэ үйлдлүүд нь цөм тохирсон төрлийн аппликейшн процесоор хийгддэг. Жишээ нь хэрэглэгчдийн гар утас руу нь халуун болон тогоо хэдэн градусаар буулгахыг хүссэн шуудан илгээх ч юм уу, эмчийн таблетанд нь өвчтнүүдийнх нь харшилтай эмийн жагсаалтыг сануулах гэх мэт.

Auditability буюу хяналтын шат. Дээр дурдсан бүх шатуудыг хянах нь компанийн дүрэм журам болон бодлого, чиг шугам, зорилтыг биелүүлэхэд мөн шинэ боломжуудыг олоход хэрэгтэй байдаг. Ер нь ухаалаг гэдэг маань хийж байгаа үйлдлүүдээ сайтар харж ажиж яавал үүнийг илүү дээр байдлаар хийж болох вэ гэдгийг бодож олохыг л хэлж байгаа юм. Ямар ч технологийг бүхий л үе шатанд нь багцалж харан, задлан шинжлэл хийж, яг зөв үйлдлүүд хийгдэж байгаа эсэхийг хянан яаж сайжруулах, ямар ямар өөр боломжит хувилбарууд байгааг олж тогтоох шаардлагатай байдаг. 

Эх сурвалж :

Зохиогч Andrew H. Bartels

http://www-07.ibm.com/ph/ssmeconference/pdf/smart_...