17 2024-08

255

0

Интернэт бидний туслах уу эсвэл дайсан уу?

Tech by admin

Өнөө үед интернэт та бидний өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ болсон гэдэгтэй маргах хүн байхгүй. Бид интернэт ашиглан хол ойр суух нэгнийхээ амар мэндийг асууж, ажил сургуульдаа хэрэгтэй мэдээллээ уншиж, амралт чөлөөт цагаа ч youtube facebook-д тавигдсан хөгжилтэй видео үзэж өнгөрөөдөг. Интернэтэд байхгүй зүйл гэж байхгүй. Хамгийн сүүлийн үеийн шуугиантай мэдээ, хамтлаг дуучдын шинэ клип дуунууд,шинэ содон програмууд, сургуульд өгсөн даалгаврууд ч сайн хайвал гараад л ирнэ. Тэгэхдээ интернэд үнэхээр бидний ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэж үү? Тэгвэл OfficeTime.net-ээс ажилтан албан хаагчдын дунд явуулсан хамгийн их ажлын цаг үрдэг зүйл юу вэ? гэсэн судалгаанаас сонирхолтой дүн гарчээ. Үүнд нэгдүгээрт email бичих 47%-тай орж удаах байранд ажлын уулзалтыг хойшлуулах 42%-тай орж үүний дараагаар social network- оор хэсэх 36%-тайгаар жагсжээ. Дөрөв болон тавдугаар байрт интернэт орчинд хэсэх 34%-тай, хурал зөвлөгөөнд суух 30%-тайгаар орсон байна. Ингээд бодохоор бидний ажилдаа зарцуулах ёстой цагийн маань тэн хагас нь интернэт орчинд хийсэн ашиггүй цагаас бүрддэг байх нь.