Үүлэн Технологийн өнөөдөр ба маргааш
Үүлэн технологи хаа сайгүй л яригдаж, өнөөдөр хамгийн эрчимтэй хөгжиж буй системүүдийн нэг яах аргагүй мөн. Бусдаас түрүүлж шинэ техник технологи ашиглаж ямагт бусдаас анхдагч байхыг хүсдэг хүн бүр л тэгвэл энэ шинэ системийг ашиглаж, шинэ шинээр нэмэгдсэн үйлдлүүдийг нь мэдэх гэж яаран, шинэ эхлэж байгаа бизнестээ гялалзсан амжилт гаргахыг хүсэж байгаа болов уу.
Үүлэн технологийн ирээдүйн талаар ярихаас өмнө үүлэн технологи гэж юу болох ямар зарчмаар ажилладаг, ямар ямар төрлүүдийг хэрэглэгчиддээ санал болгодог, эдийн засгийн хувьд ямар ямар давуу талуудыг авчирч болох гээд бүх зүйлийг нарийн тайлбарлах хэрэг гарна. Эдгээрийг мэдсэнээр бид үүлэн технологийн ямар төрлийг яах гэж ирээдүйд илүү өргөн цар хүрээтэй хэрэглэх, ямар чиглэлээр цаашид хөгжүүлэх ёстойг төвөггүй мэдэх боломжтой юм. Үүнийг мэдсэнээр таны ажил бизнест ч ашиггүй зардлыг хязгаарлаж шинэ шинэ боломжуудыг нээж өгнө гэж найдаж байна. Ингээд үүлэн технологийн төрөл болон ямар ямар чиглэлээр ашиглагддаг болохыг авч үзье. Доорх зурагт үүлэн системийг төрөл, үзүүлэлт, байршил, загвараар хэрхэн ангилдаг болохыг үзүүллээ.
Үүлэн системийн төрөл
1. Infrastructure as a Service буюу (IaaS) өөрөөр Өгөгдлийн сангийн үүлэн систем гэдэг. Энэ нь их хэмжээний өгөгдлийн санг хариуцаж ажиллахад хэрэгтэй байдаг. Доод түвшний өгөгдлийн сан нь өөрсдөө шууд ашиглагдах боломжгүй байдаг учраас виртуалжсан орчны нэг хэсэг болж задардаг. IaaS нь хялбарчилсан систем бүхий л нэмэлт боломжуудыг санал болгодог. Ийм төрлийн сервисүүдийн жишээ дурдвал: Amazon S3, SQL Azure, Zimory, Elastichosts.
2. Platform as a Service (PaaS) буюу платформ дээрх аппликейшн болон серверүүдийг ашиглан хөгжүүлэх, тэдгээрийн өгөгдлийн сантай ажиллах боломж бүхий үүлэн систем. Энэ нь голчлон тусгай зориулалтын API ашиглаж серверийг удирдах, тэдгээрийг ашиглан хэрэглэгчийн хүссэн үйлдлүүдийг гүйцэтгэх үйл ажиллагаа явуулах боломж олгодог. Энэ төрлийн системүүдийн жишээ дурдвал:
Force.com, Google App Engine, Windows Azure (Platform).
3.Software as a Service (SaaS) буюу өөрөөр сервис ба аппликейшний үүлэн систем гэж нэрлэдэг. Энэ төрлийн систем нь тусгай үүлэн системийн тохиргоо бүхий мэргэжлийн бизнес үйлчилгээ болон бизнес функцуудыг хэрэглэгчдэд хүргэдэг. Жишээлбэл: Google Docs, Salesforce CRM, SAP Business.
Үүлэн системийн загварууд
1. Public буюу нийтийн үүлэн систем. Энэ төрлийн загвар нь компаниуд өөр хоорондоо системээ ашиглах боломжийг олгохоос гадна хэрэглэгчдэд ч нээлттэй эх өгөгдлөөс ашиглах боломж олгодог. Энэ төрлийн жишээ нь: Amazon, Google Apps, Windows Azure.
2. Hybrid буюу холимог үүлэн систем. Энэ нь хувийн болон нийтийн үүлэн системээс холилдон тогтох ба нийтийн үүлэн системийн эх өгөгдлөөс нээлттэй ашиглах зэргээр байх боломжит зардлыг багасгаж мөн түүнчлэн мэдээллийг найдвартай байлгах үүднээс хувийн дотоод сүлжээндээ байршуулах замаар үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ энэ төрлийн загвар зах зээл дээр бараг байхгүй болсон ч хамгийн том жишээ бол IBM ба Juniper юм.
3. Community буюу бүлгийн үүлэн систем. Үүлэн систем нь дотоодын дэд бүтэцдээ хязгаарлагдсан байдаг. Нийтийн үүлэн системийн үйлдвэрлэгчид хэрэглэгчдэд өөрийн бүтээсэн дэд бүтэцийг санал болгох боломжтой боловч нийтийн үүлэн систем дэд бүтцүүдийг нэгтгэн томосгох боломжгүй байдаг. Иймээс бүлгийн үүлэн системд жижиг компаниуд өөрийн хийсэн дэд бүтэцийг нэгтгэн нийлүүлж бизнестээ ашиглаж болдог. Энэ загвар нь одоохондоо зөвхөн төсөөллийн хэмжээнд байгаа ч Zimory болон RightScale зэрэг компаниуд энэ чиглэлээр хөгжүүлэлт хийж энэ загварын тодорхой хэлбэрийг гарган ирж байгаа юм.
4. Private буюу хувийн үүлэн систем. Энэ төрлийн загварыг хувийн компаниуд эзэмших буюу түрээсэлж хэрэглэдэг. Үйлчлүүлэгчүүддээ системийн функц,үйл явцыг харагдуулахгүй байлгадаг ба зарим тохиолдолд сервисүүдийг Software as a Service хэлбэрээр ашиглах боломжийг олгодог. Жишээлбэл: eBay.
Үүлэн системийн хамгийн гол давуу үзүүлэлтүүд
Үүлэн системийг хэрэглэснээр таны эдлэх гол хэдэн давуу үзүүлэлтүүдийг жагсаалаа.
1. Уян хатан чанар. Энэ нь үүлэн системийн хамгийн гол давуу талуудын нэг бөгөөд аппликейшнд дэмжигддэг өгөгдлүүд болон хэрэглэгчдийн тоо хэмжээ, тэдний хүсэлтийг харгалзах цар хүрээ юм. Том хэмжээний системийн хувьд өгөгдлийн санд гарах өөрчлөлтүүд нь автоматаар хийгддэг.
2. Найдвартай байдал. Системд аюулгүй найдвартай байна гэдэг маань ажиллаж байх үед код устаж дахин шинээр оруулахгүй, өгөгдлөө алдахаас сэргийлэх зэргийг хэлж байгаа юм. Найдвартай байдлыг бэхжүүлэхийн тулд хэрэггүй их өгөгдлийг цомхотгох хэрэгтэй байдаг.
3. Үйлчилгээний чанар. Энэ нь хэрэглэгчдийн хэрэгцээнд хүрсэн үйлчилгээ үзүүлж байна уу гэдгийг илэрхийлдэг ба цаг хугацаа, үйлчилгээний баталгаа зэргийг хэрэглэгчиддээ гаргаж өгдөг.
4. Хурдан хялбар ашиглах боломж. Энэ нь уян хатан чанартай нягт холбоотой ба системийн гүйцэтгэл болон өөр орчин нөхцөлд тохируулан ашиглах боломжийг үзүүлдэг.
5. Хүртээмжтэй байдал. Системд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй шинэ шинэ аппликейшн өгөгдлүүд нь интернет орчинд байдаг учраас хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй байдаг.
Үүлэн системийн шинэчлэлт гол өөрчлөлтүүд чиглэх шаардлагатай салбарууд
Хэдий үүлэн технологийг хэрэглэснээр маш олон давуу талуудыг эдлэх боломжтой болсон ч бас одоо хир нь үүлэн технологи сайн нэвтэрч хэрэглэгддэггүй хэд хэдэн салбарууд байгаа. Ирээдүйд үүлэн технологи ашиглан шийдэж болох эдгээр салбаруудыг дурдвал:
1. Том хэмжээний сервис бүхий интернет
Сервисэнд тулгуурласан аппликейшнүүд ирээдүйн интернетийг тодорхойлно. Тэгвэл үүлэн системийн хувьд ч ялгаа байхгүй ирээдүйн интернетийн нэрийн хуудас. Тэгвэл үүлэн системийг ашиглан томоохон хэмжээний сервисүүдийг интернетэд шилжүүлэн тэдний цар хүрээг өргөжүүлэх, хэрэглэгчдэд хэрэглэхэд хялбар болгож болох юм. Том сервисүүдийн үүлэн системтэй адил төстэй үзүүлэлтүүдийг үүлэн системийн дэд бүтэцтэй давхцуулан орлуулж болох юм.
2. Интернетэд холбогддог хэрэглээний зүйлс
Интернетэд холбогддог хэрэглээний зүйлс болон үүлэн системийн хооронд холбоо бараг байхгүй мэт харагддаг. Гэхдээ хэрэглээний зүйлсэд уян хатан байдал, найдвартай ажиллагаа, өгөгдлийн сантай ажиллах гэх зэрэг хэрэгцээ шаардлага гарч ирдэг. Үүнийг үүлэн системийн тодорхой төрөл, загварыг ашиглан шийдэх бүрэн боломжтой юм. Гэхдээ тусгай үүлэн систем ашигласнаар интернетэд холбогддог хэрэглээний зүйлсийн хэрэглээний цар хүрээг нэмэгдүүлж, найдвартай ажиллагаатай болгож болох ч эх өгөгдлийн төрөл болон түүнийг хэрхэн оруулахтай холбоотой асуудал үүснэ. Мэдрэгч төхөөрөмжийн хувьд хадгалах өгөгдлүүдээ хэмжих, үүлэн системд холбогдохын тулд тодорхой мэдээллүүдээ оруулсан байх шаардлага тулгарч байгаа. Байнга өөрчлөгддөг хөдөлгөөнт өгөгдлүүдийг зөв оруулж ажиллах тал дээр үүлэн систем шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм. Магадгүй хэдэн жилийн дараа гэхэд олон төрлийн мэдрэгч, зургийн аппарат гэх зэрэг интернетэд холбогддог эд зүйлс үүлэн системтэй холбогдон ажиллаж ч та бид амьдралдаа хэрэглэдэг эд зүйлсээ үүлэн системээр дамжуулан бусдадаа хуваалцаж болох юм..
3. Сүлжээ буюу GRID
Сүлжээ ба үүлэн технологи хоёрыг хүмүүс хооронд нь холиж ташаа буруу ойлголттой байдаг. Сүлжээ болон үүлэн технологи ямагт хоорондоо өрсөлдөж өнөөгийн интернет хэрэглээнд яг эн тэнцүү байртай байдаг. Гэхдээ сүлжээ гэдэг л ухвар ойлголт төдий зүйл харин технологи биш юм. Мөн үүнээс гадна өгөгдлийн сангийн сүлжээ, сүлжээний тооцоолол, бизнес сүлжээ гэдгийг ялгаатай авч үзэх нь зөв юм.Гэхдээ үүлэн тооцоололтой төстэй бөгөөд анхдагч гэдэг утгаараа одоо ч байр сууриа алдаагүй байгаа юм.
4. Сервис хандлагат архитектур
Сүлжээ болон сервис хандлагат архитектур хоёрын хооронд нягт холбоо байдаг учраас дандаа цуг хэрэглэгдэх юм уу нэг нь нөгөөгийхөө урд хойно орж хэрэглэддэг. Энэ нь тэд хоёулаа томоохон хэмжээний далайцтай асуудлуудыг хамруулж шийддэгт оршдог. Гэхдээ энэ нь буруу юм. Сервис хандлагат архитектур нь ихэвчлэн програм хөгжүүлэх замууд болон програмын логик холбох, нэгтгэн нийтлэх, өгөгдлийн санг сервис хэлбэрээр ашиглахад гол анхаарлаа хандуулдаг. Гэхдээ веб технологид энэ хоёрыг дандаа хамтад нь хэрэглэдэг байсан. Жишээлбэл .NET Framework болон Globus Toolkit 4-т сүлжээ нь GT4, сервис хандлагат архитектур нь .NET.
Үүлэн системд тулгуурласан сервис аппликейшн хийхэд үүлэн системийн SaaS төрлийг хэрэглэх шаардлагатай ба ерөнхий ухагдахуун нь сервис хандлагад тулгуурласан байх ёстой юм. Гэхдээ үүлэн системийн өгөгдлийг виртуалжуулах үед техникийн үзүүлэлтүүд сервис хэсгийн түвшинд биш доод түвшний хэсгүүдэд хамаатай байдаг. Сервис хандлагат архитектур нь үүлэн системд хэрэглэгчийн хийж чадах аппликейшн болон серверүүд, үүлэн системийн цар хүрээг нэмэгдүүлэх нэмэлт дээд түвшний сервисээр хангах зэрэгт хамгийн хэрэгтэй байна.
REFERENCES & SOURCES
[1] Malis, A. (1993), ‘Routing over Large Clouds (ROLC) Charter”, part of the 32nd IETF meeting minutes’ - available at http://www.ietf.org/proceedings/32/charters/rolc-charter.html
[2] New York Times (2001), ‘Internet Critic Takes on Microsoft’ - available at http://www.
nytimes.com/2001/04/09/technology/09HAIL.html?ex=1217563200&en=7c46bdefb6a8450a
&ei=5070
[3] Wikipedia, ‘John McCarthy (computer scientist)’ - available at http://en.wikipedia.org/wiki/
John_McCarthy_ (computer_scientist)
[4] Barr, J. (2006), ‘Amazon EC2 Beta’ - available at http://aws.typepad.com/aws/2006/08/
amazon_ec2_beta.html
[5] Sutter, H. (2005), ‘The Free Lunch Is Over: A Fundamental Turn Toward Concurrency in
Software’, in Dr. Dobb's Journal, 30(3).
[6] Toffler, A. (1980), ‘The Third Wave’, Pan Books
[7] Wikipedia, ‘Cloud Computing’ - available at http://en.wikipedia.org/wiki/Cloud_computing
[8] Wikinomics, ‘The Prosumers’- available at http://www.socialtext.net/wikinomics/index.cgi?
the_prosumers
[9] Fellows, W. (2009), ‘The State of Play: Grid, Utility, Cloud’ - available at http://old.ogfeurope.eu/uploads/Industry%20Expert%20Group/FELLOWS_CloudscapeJan09-WF.pdf
[10] Sims, K. (2009), ‘IBM Blue Cloud Initiative Advances Enterprise Cloud Computing’ - available at http://www-03.ibm.com/press/us/en/pressrelease/26642.wss
[11] Zimory GmbH (2009), ‘Zimory Enterprise Cloud – Whitepaper’ - available at http://www.
zimory.com/fileadmin/images/content_images/pdf/WP_Enterprise_Engl_020409.pdf
[12] RightScale Inc. (2009), ‘RightScale Cloud Management Features’ - available at http://www.
rightscale. com/products/features/
[13] Chappell, D. (2008), ‘Introducing the Azure Services Platform’ - available at http://download.
microsoft.com/download/e/4/3/e43bb484-3b52-4fa8-a9f9-ec60a32954bc/Azure_Services_Platform.pdf
[14] Foster, I. (2008), ‘Cloud, Grid, what's in a name?’ - available at http://ianfoster.typepad.com/blog/2008/08/cloud-grid-what.html
[15] Members of EGEE-II (2008), ‘An egee comparative study: Grids and clouds - evolution or
revolution. Technical report, Enabling Grids for E-sciencE Project’ - available at https://edms.
cern.ch/document/ 925013/.