17 2024-08

192

0

Веб дезайны 10 топ тренд

Tech by admin

Цаг хугацаа өнгөрөх тусам л юм бүр шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг тэгвэл танай байгууллагын веб хуудас орчин үеийн хэв загвартай байж чадаж байгаа болов уу. Дэлхийд албартай томоохон компаниуд сар бүр л веб хуудсаа өөрчилж, ердөө л хэрэглэгчдэд харагдах хэлбэрийг нь өөрчилснөөрөө хүмүүсийг өөртөө татаж чаддаг. Заавал дотоод бүтцэд нь өөрчлөлт оруулалгүйгээр гадаад үзэмжийг нь өөрчилснөөр яг л шинэ хувцасаар гоёсон мэт цоо шинэ сэтгэгдэл төрүүлэх болно. Ирээдүйд ямар зүйл тренд болж юуг хэрэглэх нь хамгийн ашигтай байхыг хэн ч хэлж мэдэхгүй. Урд нь веб хуудас хийхдээ визуал эффект, хөдөлгөөнт зураглалд голлон анхаардаг байсан бол одоо энгийн бөгөөд цомхон харагдах хуудсуудыг илүүд үзэх болжээ. Хэрэв та веб дезайнд сонирхолтой эсвэл зүгээр л өөрийн компанийн веб хуудсаа өөрчлөхөөр шийдсэн бол энэ нийтлэлийг уншихыг зөвлөе.

1. Хамгийн гол зүйл бол мэдээж мэдээлэл.

Хэрэглэгчдэдээ хүргэж байгаа мэдээлэл бол веб хуудасны хамгийн гол нь. Мэдээлэл нь хэрэглэгчдэд шинэлэг санаа өгөхөөр, үр ашигтай, хүмүүс хамгийн ихээр эрэн сурвалжилж буй зүйлсийн талаар байх хэрэгтэй ба, дан нэг төрөл мэргэжлийн хүрээний хүмүүст зориулсан биш олон төрлийн мэргэжил сонирхолтой бүх насныхныг хамарч чадахаар байх хэрэгтэй юм.

2. Дезайны болон мэдээллийн зөв энгийн шийдэл

Энгийн хялбар байдал нь шинэ жишиг байх болно. Веб хуудсаа энгийн байдлаар хийснээр хэрэглэгчид ямар ч төрлийн төхөөрөмжөө ашиглан мэдээллүүдийг хамгийн хялбар дөхөм замаар авах боломжтой болох юм. Мэдээллээ хүртээмжтэй, хэрэглэгчдийн сэтгэл ханамжтай байдлыг хангах, хаанаас ч орж уншиж болох веб хуудас хийхэд энгийн хялбарчлах процес танд тусална.

3. Хэрэглэгчийн нүдээр дезайнаа хийх

Хэрэглэгчдийн санал, туршлага дээр тулгуурлан веб сайтаа хийх нь тун чухал. Хэрэглэгчид ямар хэлбэрийн сайт хэрэглэхийг хүсч байгаа, аль нь илүү харах болон хэрэглэхэд хялбар байх талаар туйлын сайн зөвлөгөө шүүмжлэлийг өгч чадна. Одоо бүх зүйл л гар утас руу шилжиж байгаа цагт веб хуудсаа ч бас гар утасны аппликейшн хэлбэрээр хийх хэрэгтэй юм. Яагаад гэвэл гар утасны веб хуудсууд илүү хялбарчилсан дезайнтай байдаг тул хэрэглэхэд илүү хялбар байх болно.

4. Аппликейшн хэлбэрийн интерфейс

Сүүлийн хэдэн сарын хугацаанд ширээний компьютерт зориулсан ихэнх веб сайтууд гар утасны аппликейшн хэлбэрийн интерфейсийг дуурайн өөрчлөгдсөн. Ингэснээрээ аль ч төрлийн төхөөрөмж дээр ажиллах чадвартай уян хатан, дезайн болон мэдээллийн хувьд энгийн загвартай, нэгтгэсэн нэг бүхэл веб хуудсуудыг хэрэглэгчдэдээ хүргэж байгаа юм.

5. Ширээний компьютерийн болон гар утсанд аль алинд нь зөвхөн нэг загвар төрлийн веб хуудас

xэрэглэх.

Одоог хүртэл төхөөрөмж дээр байршсан веб хуудсууд мэдээллийнхээ агууламжинд тааруулан хэмжээгээ тодорхойлж байсан ба гар утас таблетэд зориулсан хувилбарууд нь ширээний компьютерийнхээс зөвхөн хэлбэр төдийгүй мэдээллийн багтаамжаараа өөр байсан бол энэ нь одоо нэгэнт шинэчлэгдэх шаардлагатай болж бүх төхөөрөмжүүд нэг л янзын хэлбэртэй байхыг шаардах болсон.

6. Ямар ч хэмжээний дэлгэц дээр тохирох явдал

Энэ нь хамгийн жижиг дэлгэцтэй гар утаснаас эхлээд ширээний компьютерт хүртэл яг тохирсон хэмжээний пикселээр харагдах мөн гар утас болон таблетанд харагдах үсгийн фонтууд нь өөрчлөгддөг байх, мөн зураг болон дүрсүүд нь дэлгэцний хэмжээнээс хамаарч жижиг том харагдах зэрэг багтдаг.

7. Бодит зүйлийг дуурайсан загвараас зайлсхийж нэгэн төрлийн хавтгай загварыг сонгох

Хамгийн гол харагдах трендүүд нь энгийн, хялбарчилсан, цэвэрхэн, аппликейшн хэлбэрийн интерфейстэй, элдэв гоёл чимэглэлгүй, дуурайсан загваргүй, нэгэн төрлийн өнгө загвартай, хэвлэхэд илүү хялбар байх чиглэл рүү хазайж байгаа. Энэ нь танд бас маш олон давуу талуудыг эдлэх боломж олгоно. Жишээлбэл 3G интернэт холболт ашиглан веб хуудас руу хандахад илүү хурдан, retina display - тэй зураг, дүрс үзүүлэх гээд л.

8. Технологийн хэрэглээ

Веб аппликейшн хийхэд HTML/ CSS/ Javascript гурвал нь хэрэглэгчийн интерфейс, Ruby ба Python хэл сервер хэсгийг хийхэд илүү өргөн хэрэглэгдэх болсон. Гар утасны хувьд бидний сайн мэдэх iOS ба Android хэрэглэдэг. Мөн томоохон агентлагуудын дунд WebGL -ийг сонирхон хэрэглэх нь эрс нэмэгдсэн.

9. Төхөөрөмж хоорондын холбоо болон мэдрэгчийг турших судлах болон шинэ санаа авч хэрэгжүүлэх 

Мэдээж гар утсанд суурилсан технологийн эрин үе явж байгаа учраас төхөөрөмжийн мэдрэгч чанар, дуу хоолойгоор удирдах боломжтой болон гарын хүрэлтээр ажиллах интерфейс гэх мэт хэрэглэгчид зориулсан шинэ шинэ технологиудыг турших, нэвтрүүлэх хэрэгцээтэй байгаа юм.

10. Интернэт дэх эд зүйлс

Удахгүй бид зөвхөн хөргөгч, зурагтаа ч интернэтэд холбоодог болоод зогсохгүй LED дэлгэцтэй л бол том жижиг хамаагүй гал тогооны цахилгаан хэрэгслэлүүдээ, машины доторх төхөөрөмжүүдээ ч холбох боломжтой болох юм.

Эх сурвалж :

http://www.awwwards.com/10-web-design-trends-for-2013.html