17 2024-08

172

0

Ногоон Дэлхий Ногоон Програмист

Tech by admin

Шинжлэх ухааны ололт амжилтгүйгээр та бидний амьдралыг төсөөлөхөд ч бэрх биз. Эрдэмтэд гайхамшигт нээлтүүдийг хийсээр үүний дүнд бид сансарт нисч, саран дээр ч гишгэж, мянган бээрийн газрыг ч хэдхэн цагт туулах асар хурдтай онгоцыг хөлөглөн дэлхийн аль ч хэсгээс бие биетэйгээ холбогдох боломжтой болж өдөр бүр улам хялбар тохитой амьдрах боломжтой болж байгаа. Том том хотуудад сая сая хүн холхиж бүгд л хийж бүтээхээр яаран цаг нартай уралдан өдөр шөнийн алинд нь ч мөнхийн хөдөлгөөн дунд амьдарна.

Гэвч энэ үсрэнгүй хөгжил нь эх болсон байгалийн төрхийг үндсээр нь өөрчлөх аюул дагуулж байгааг бид мэддэг ч цаг завгүй байдлаасаа болж төдийлөн анхаарч чаддаггүй.

Тэр тусмаа програмист хүний хувьд байгалиа хамгаалж ажиллах гэдэг хэцүү. Тэгээд програмистууд яаж байгальд ээлтэй ажиллах вэ? Мэдээж та Toyota Prius hybrid машин эсвэл дугуйгаар ажилдаа явж болно. Цаасаа гамнаж үр ашигтай зарцуулж, тогоо хэмнэж компьютерээ ашиглаагүй бол амрааж, хэвлэгч машиний хороо дахин ашиглаж болон юм. Гэхдээ эдгээрийн аль нь ч таны програмыг байгальд ээлтэй болгож чадахгүй юм. Тэгвэл Comm-Tech компаний менежер Steve Charlton ногоон програм бичих боломжтой гэж үзэж байна. Тэр хэлэхдээ Linux үйлдлийн системийн Puppy Linux юм уу бага сан ашигладаг зөөврийн software хэрэглэх хэрэгтэй гэжээ.

Үүнээс гадна бас хийсэн бүтээл програмаа CD дискэнд буулгалгүй интернэт орчинд хадгалж болно шүү дээ. Мөн хэрэглэгчдэд хүрэхдээ ч байгаль орчинд хор бага учруулахаар програмын шийдэл санаа гаргаж болох юм.

Эдгээрээс ч илүүтэй танд тус болох зүйл бол мэдээж open source software ашиглах, мөн зөв оновчтой код бичих асуудал юм. Мэдээж эдгээрийг хийхэд их мөнгө, сайн hardware багаж, цаг хугацаа шаардагдах ч эргээд бидний ирээдүйдээ хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү. Ингээд та дараагийн удаа програмаа бичихдээ дээр дурдсан зүйлүүдээс ядаад нэгийг нь ч болов дагах гээд хичээгээд үзээрэй.